Ховд аймгийн Алтай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Ховд аймгийн Алтай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Ховд аймгийн Алтай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Ховд аймгийн Алтай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

Алтай сумын ИТХ-ын ээлжит 03 дугаар хуралдаан боллоо

2025-02-20

         Хуралдааныг мөн өдрийн 09 цаг 35 минутанд  иргэний танхимд хийж, ИТХ-ын дарга Б.Цогтбадрах нээж үг хэлэв. Хуралдаанд ирвэл зохих 21 Төлөөлөгчөөс ирсэн 18 буюу 85,7 хувийн ирцтэй байгаа тул хуралдааныг эхлэв. Хуралдааны дарга Б.Цогтбадрах хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дотоод журам, хуралдаанд үйлчлэх ажлын албыг Төлөөлөгчдөөр хэлэлцүүлэн батлууллаа.

Хуралдаанаар хэлэлцэх нь:

   1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025-2028 оны стратеги төлөвлөгөө хэлэлцэж батлах тухай .

      2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн энгэрийн тэмдэг, үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудасны загвар, тэмдэг /тамга/ хэрэглэх журмын төсөл хэлэлцүүлж батлах тухай.

   3. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн ёс зүйн дүрмийн төсөл хэлэлцэх .

     4. “Ахмадаа ачлая” дэд хөтөлбөр батлах тухай.

   5. Мал амьтныг шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2025 оны төлөвлөгөө батлах тухай.

    6. Сумын Улаан загалмайн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай.

  7. Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай.

    8. Сумын Өмч хамгаалах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай 8 асуудлыг мөн өдөрт нь багтаан амжилттай хэлэлцэн баталлаа. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5544
4099 / 74%
905 / 16%
262 / 5%
278 / 5%