Ховд аймгийн Алтай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Ховд аймгийн Алтай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Ховд аймгийн Алтай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Ховд аймгийн Алтай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

Алтай сумын ИТХ-ын танилцуулга

2014-10-30

                                                                                        ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМЫН ИТХ-ЫН

ТҮҮХЭН ТАНИЛЦУУЛГА

 

1992 онд Монгол улсын Шинэ Үндсэн хуулийн дагуу нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бий болсноор сумын иргэдийн 20 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр анх Иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллага үүссэн түүхтэй. Энэ үед нутгийн өөрөө удирдах байгууллага дөнгөж бий болж эхэлж байсан тул төлөөлөгчдийг хурлаас хурлын хооронд багийн иргэдийн нийтийн хурлаар сонгож ажиллуулж байсан. Тухайн үед сумын Хурлын дарга орон тооны бус, нарийн бичгийн дарга орон тооны байж хурлын үйл ажиллагааг төлөвшүүлэх эхлэл тавигдсан билээ.

1992 оны 9-р сарын 22-ны өдрийн Анхдугаар хуралдааны Төлөөлөгчөөр Н.Баатар, В.Баярхүү, Х.Амараа, Н.Гомбожав, Б.Сүхээ, Ч.Энхжаргал, Н.Чадраабал, Б.Цэгмид, Д.Идэш, М.Тогтуун, Г.Сүрэн, Х.Баяраа, С.Төмөрбаатар, А.Норолхой, М.Лхагвадорж, Ч.Эрдэнээ, Т.Идэш, З.Түмэндэмбэрэл, У.Пүрэвээ, С.Тулгаа, сумын Ардын хурлын Тэргүүлэгчээр Н.Чадраабал, Б.Цэгмид, Т.Идэш, Ч.Энхжаргал, С.Төмөрбаатар нар багийн хурлаар сонгогдон сум орон нутгийн өмнө тулгамдаж байгаа асуудлуупыг шийдвэрлэх, орон нутгийн төсвийг хэлэлцэн батлах, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх, Аймгийн Ардын хурлын Төлөөлөгч сонгох, дээд байгууллагад уламжлах зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж байлаа. Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, сонгох сонгуулийн шинэ хууль батлагдсанаар 1996 оны 10-р сарын 01-ний өдөр орон нутгийн ИТХ-ын төлөөлөгч сонгох сонгууль улс орон даяар явагдаж 20 төлөөлөгч сонгогдон сумын ИТХ-ыг бүрдүүлж, 4 жилийн хугацаатайгаар ажиллаж эхэлсэн. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай шинэчилсэн хуулиар сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга орон тооны болж ажлын албадтай ажиллаж байсан. Ийнхүү хурлын байгууллагын тогтолцоо, үйл ажиллагаа шинэчлэгдэн  тогтмолжив.

Алтай сумын Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр бүрдэж ажилласан хурлын байгууллага нь

1996-2000 онд МАХН-15, МҮАН, МСДН-ын Ардчилсан холбоо эвсэл 5 суудал авч Тэргүүлэгчээр Д.Баатарсүрэн, Н.Баатарсүрэн, Э.Тодноо Н.Жуков, С.Шинэхүү нар Төлөөлөгчөөр МАХН-ын бүлгээс С.Бааст, Д.Баатарсүрэн, Н. Баатарсүрэн, Ц.Даваадорж, Ч.Бумбаа, О.Долгор, Д.Дүүдээ, Н.Жуков, Б.Сүх, З.Тоня, Ц.Төмөр-Очир, З.Цэдэнбямбаа, Н.Чадраабал, С.Шинэхүү, Т.Идэш, МҮАН, МДСН-ын Ардчилсан холбоо эвслээс Н.Гаанжуур, Г.Мөнхжаргал, Э.Тодноо, Б.Цоодол, Т.Төрбат нар сонгогдон ИТХ-ын байгууллагын үйл ажиллааг явуулж байсан. Энэ үед сумын ИТХ-ын даргаар Д.Баатарсүрэн ажиллаж, 1999 сумын ИТХ-ын орон тооны ажлын албатай болж хурлын ажилтнаар Г.Гантуяаг авч ажиллуулсан.

 2000-2004 онд МАХН-11, Ардчилсан нам-7, МАШСН-2 суудал авч Тэргүүлэгчээр Н.Баатарсүрэн, Б.Ламжав, Н.Жуков, С.Энхтөр, Г.Долгор, Д.Баттөмөр, Ц.Шагдарсүрэн, Төлөөлөгчөөр МАХН-аас Н.Баатарсүрэн, Ц.Баатарсүрэн, Д.Баатарсүрэн, Г.Баянзул, Б.Ламжав, Н.Ичинхорлоо, Н.Жуков, С.Отгонбаяр, Ч.Цэндгомбо, С.Шинэхүү, С.Энхтөр, Ардчилсан нам, МАШСН-аас Р.Бадамцэцэг, Д.Баттөмөр, Х.Баяраа, Г.Долгор, С.Батсайхан, Б.Наранхүү, Б.Энхболд,Н.Эрдэнэбилэг, Ц.Шагдарсүрэн нар сонгогдон хурлын үйл ажиллагааг явуулж байсан. 2002 онд Төлөөлөгч Б.Наранхүү, С.Шинэхүү, Г.Долгор нарын 3 тойрогт нөхөн сонгууль болж, МАХН-10, Ардчилсан нам-8, МАШСН-2 суудалтай болж өөрчлөгдөв.

Төлөөлөгчөөр Д.Баттогтох, В.Баярхүү, Р.Батхүү нар нөхөн сонгогдлоо. Энэ үед сумын ИТХ-ын даргаар Н.Баатарсүрэн /2000-2002 нод/, С.Батсайхан /2002-2004 онд/ нар, хурлын ажилтнаар Г.Гантуяа нар ажиллаж байв. 2003 оны 8-р сарын 28-ны өдрийн ээлжит бус 5-р хуралдаанаар сумын төвийн байршлыг өөрчлүүлэх талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт, ард иргэдийн санал гарсны дагуу Алтай сумыг Боомын аманд нүүлгэн шилжүүлэх асуудлыг хэлэлцэн, нүүлгэн шилжүүлэх нь зөв гэсэн шийдвэр гарч шат шатандаа хэлэлцэж, 2004 оны 5-р сарын 26-ны өдрийн УИХ-ын тогтоолоор Алтай сумыг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарсан байна. 2004-2008 онд МАХН-10, Ардчилсан нам-10 суудал авч Тэргүүлэгчээр С.Батсайхан, О.Бямбасүрэн, Р.Бадамцэцэг, Р.Цэдэнбал, Г.Дандар, З.Тоня, Л.Гантигчулуун, Төлөөлөгчөөр С.Батсайхан, Д.Баатарсүрэн, Р.Бадамцэцэг, Д.Баярцэцэг, О.Бямбасүрэн, Х.Баяраа, Г.Дандар, Л.Гантигчулуун, Р.Цэдэнбал, Н.Чадраабал, Н.Жуков, Ц.Төрбат, Ц.Төмөр-Очир, З.Тоня, Н.Ичинхорлоо, М.Мухараа, С.Цогтсайхан, Н.Энхбилэг, Ц.Элбэгбаяр, Н.Бүргэд нар сонгогдон хурлын үйл ажиллагааг явуулж байсан. Энэ үед ИТХ-ын даргаар С.Батсайхан, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Г.Гантуяа нар ажиллаж байв.

2008-2012 онд МАХН-7, Ардчилсан нам-13, бие даагч-1 суудал авч Тэргүүлэгчээр Д.Баттөмөр, Ж.Булганхүү, З.Тоня, Б.Ариунтуул, Б.Энхбаяр, Г.Галбадрах, Ө.Энхбат, Төлөөлөгчөөр Д.Баттөмөр, Р.Бадамцэцэг, Б.Энхбаяр, З.Тоня, Ж.Булганхүү, Г.Галбадрах, б.Ариунтуул, Т.Тэрбиш, Д.Баярцэцэг, Т.Баттулга, Б.Адилбиш, Ө.Энхбат, Т.Эрдэнэцэцэг, С.Энхтөр, Ц.Төрбат, Х.Энхбаяр, Н.Бүргэд, Г.Отгонцэцэг, Х.Саранцэцэг, З.Должинсүрэн, Ч.Сувд-Эрдэнэ нар сонгогдон ИТХ-ын үйл ажиллагааг явуулж байв. Энэ онд хуулийн шинэчилсэн заалтаар 21 Төлөөлөгч сонгогдов. ИТХ-ын даргаар Д.Баттөмөр, ИТХ-ын нарийн бичгийн даргаар Г.Гантуяа нар ажиллаж байв.

Сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн хуралдаан болон Тэргүүлэгчдийн хуралдаанаар сум орон нугтийг хөгжүүлэх хөтөлбөр, журам, төсөв, төлөвлөгөө болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж, оновчтой шийдвэр гарган хэрэгжүүлэн ажиллаж байсан. 2010 оны 11-сарын 22-ны өдөр сумын ИТХ-ын ээлжит 5-р хуралдаанаар “Алтай сумыг 2010-2024 онд хөгжүүлэх хөгжлийн хөтөлөбөр”-ийг батлуулж тусгагдсан асуудлуудыг хэрэгжүүлэхийн төлөө жил бүрийн үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд тусган ажиллаж ирсэн. ИТХ-ын Тэргүүлэгч Н.Бүргэдийн санаачилгаар сумын далбаа, эмблемийн загварыг баталж, Алтай сум өөрийн гэсэн далбаа, эмблемтэй болсон.

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох ИТХ нь байнга, тасралтгүй, идэвхтэй, үр нөлөөтэй ажиллаж байх шаардлагыг харгалзан Үндсэн хуулиар хурлын чөлөөт цагт ажиллах Тэргүүлэгчдийг бий болгосон нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг бие даасан, үүрэг хариуцлага, ажлын өгөөж, үр дүнг дээшлүүлэх чухал алхам болсон. Иргэд өөрийн байгууллага болох хурлаа сонгож баталдаг болсноос хойш орон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны тайланг жил бүр сонсож, энэ хурлаар дамжуулан санал бодлоо илэрхийлж байх болсон нь ардчилсан ёсны зарчимд илүү нийцсэн нийгэм, эдийн засгийн амьдралд иргэд идэвхтэй оролцох бололцоогоор хангагдсаны баталгаа юм.

2012 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд бий болсон сумын ИТХ нь 2012 оны 12-р сарын 03-ны хуралдаанаар Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрснөөр 21 Төлөөлөгч, 7 Тэргүүлэгч, 4 хорооны бүтэц бүрэлдэхүүнтэй, ИТХ-ын даргаар Ө.Энхбат, нарийн бичгийн даргаар Г.Гантуяа, ажлын албаны ажилтнаар Б.Даваахүү нар ажиллан үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирлээ. 

2012-2016 онд Тэргүүлэгчээр Ө.Энхбат, Ж.Булганхүү, Б.Алтангэрэл, Н.Бүргэд, Т.Тэрбиш, П.Балдорж, Б.Ариунтуул нар сонгогдон ИТХ-ын үйл ажиллагааг явуулж байна.

Сумын ИТХ нь бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө баталж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг чадварлаг, нээлттэй, ил тод болгон төлөвшүүлж иргэн, иргэний нийгмийн байгууллагын оролцоонд тулгуурлан орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг бие даан шийдвэрлэх, тасралтгүй үйл ажиллагаатай хууль эрхзүйн орчинг бүрдүүлэн ард түмний аж амьдралыг дээшлүүлж, ая тухтай ажиллаж амьдрах нөхцөл бүрдүүлэхэд эрхэм зорилгоо чиглүүлэн ажиллаж байна. Мөн ИТХ нь Монгол улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг удирдлага болгон нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах зарчимд тулгуурлан нутаг дэвсгэрийнхээ хөгжлийн бодлого, дэд бүтэц, эдийн засаг, нийгмийн бодлого, төсвийг үр ашигтай зарцуулах, иргэдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, байгаль орчин, газар, хөдөө аж ахуй зэрэг сумын хэмжээнд тулгамдсан асуудлуудыг судлан өөрийн нөөц боломж орон нутгийг онцлогийг харгалзан бодлого чиглэлээ тодорхойлон үйл ажиллагаагаа явуулж ирлээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%