Хуралдааныг мөн өдрийн 09 цаг 35 минутанд иргэний танхимд хийж, ИТХ-ын дарга Б.Цогтбадрах нээж үг хэлэв. Хуралдаанд ирвэл зохих 21 Төлөөлөгчөөс ирсэн 20 буюу 95,2 хувийн ирцтэй байгаа тул хуралдааныг эхлэв. Хуралдааны дарга Б.Цогтбадрах хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дотоод журам, хуралдаанд үйлчлэх ажлын албыг Төлөөлөгчдөөр хэлэлцүүлэн батлууллаа.
Хурлаар хэлэлцэх нь:
1. Сумын ИТХ-ын хуралдааны байнгын дэг батлах тухай
2. Сумын ИТХ-ын хорооны тоо, бүтэц бүрэлдэхүүн, “Хорооны үйл ажиллагааны журам” батлах тухай төсөл
3. Сумын Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн илтгэл
4. Сумын 2023 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2024 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2025 оны төсвийн төслийн тухай илтгэл
5. Газар зохион байгуулалтын 2024 оны ажлын тайлан, 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний илтгэл.
Эдгээр 5 асуудлыг амжилттай хэлэлцэн баталлаа.