Сумын ИТХ-ын Зөвлөлийн өргөтгөсөн хурал зөвлөлийн гишүүдийн 71,4 хувийн ирцтэйгээр, мөн ИТХ-ын Төлөөлөгч нарыг оролцуулан 13 цаг 45 минутад хурал эхлэв. Зөвлөлийн дарга Б.Цогтбадрах хурлаар хэлэлцэх асуудлыг танилцууллаа.
Хурлаар хэлэлцэх нь:
1. Сумын ИТХ-ын хуралдааны байнгын дэг батлах тухай
2. Сумын ИТХ-ын хорооны тоо, бүтэц, бүрэлдэхүүн, "Хорооны үйл ажиллагааны журам" батлах тухай төсөл
3. Сумын Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн илтгэл
4. Сумын 2023 оны төсвийн гүйцэтгэл, 2024 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2025 оны төсвийн төслийн тухай илтгэл
5. Газар зохион байгуулалтын 2024 оны ажлын тайлан, 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний илтгэл
Хурлаар хэлэлцэх 5 асуудлаа амжилттай хэлэлцэж Хурал мөн өдрийн 22 цаг 45 минутад дуусав.