Ховд аймгийн Алтай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Ховд аймгийн Алтай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Ховд аймгийн Алтай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Ховд аймгийн Алтай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРААС ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

2024-12-09

2024 оны 12 дугаар сарын 09-ны өдөр Авлигатай тэмцэх газраас Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнгээр шинээр сонгогдсон аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилт, үйл ажиллагааг танилцуулж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүн, анхаарах асуудлын талаар сургалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Сургалт хэлэлцүүлэгт сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, мэргэжилтэн, Төлөөлөгчид оролцлоо.
Сургалтаар авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах, авлигатай тэмцэх арга барилд төрийн албан хаагчдыг сургах, авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангах чиглэлээр холбогдох арга зүйн туслалцаа үзүүлэх зэрэг сэдвээр мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Мөн өдөр “Авлигын эсрэг Олон улсын өдөр” тохиож сургалтад оролцогчид “Авлигын эсрэг” нэгдэж буйгаа илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5544
4099 / 74%
905 / 16%
262 / 5%
278 / 5%