Ховд аймгийн Алтай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Ховд аймгийн Алтай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Ховд аймгийн Алтай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Ховд аймгийн Алтай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

Алтай сумын ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаан боллоо

2024-02-26

Хуралдааныг мөн өдрийн 09 цаг 35 минутанд  иргэний танхимд хийж, ИТХ-ын дарга Б.Бат-Эрдэнэ нээж үг хэлэв. Хуралдаанд ирвэл зохих 21 Төлөөлөгчөөс ирсэн 17 буюу 80,9 хувийн ирцтэй байгаа тул хуралдааныг эхлэв. Хуралдааны дарга Б.Бат-Эрдэнэ хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дотоод журам, хуралдаанд үйлчлэх ажлын албыг Төлөөлөгчдөөр хэлэлцүүлэн батлууллаа. Хуралдааны дараалал ёсоор хэлэлцэх асуудлаа хэлэлцлээ. Үүнд:

УИХ-ын сонгуулын хэсгийн төв, нутаг дэвсгэр тогтоох тухай

Сонгуулийн зурагт самбар байрлуулах байршил тогтоох тухай

2023 онд сумын ИТХ-ын хуралдаанаас гарсан тогтоол шийдвэрийн биелэлтийн тайлан мэдээлэл

Сумын 2024 оны төсвийн ангилагдаагүй зардлын хувиарлалтын тухай

Ан агнуурын бүс нутгийн тухай 5 асуудал ажилттай хэлэлцэж өндөрлөлөө. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%