Ховд аймгийн Алтай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Ховд аймгийн Алтай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Ховд аймгийн Алтай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Ховд аймгийн Алтай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

Алтай сумын ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаан боллоо.

2023-12-19

Хуралдааныг мөн өдрийн 09 цаг 30 минутанд  иргэний танхимд хийж, ИТХ-ын дарга Б.Бат-Эрдэнэ нээж үг хэлэв. Хуралдаанд ирвэл зохих 21 Төлөөлөгчөөс ирсэн 16 буюу 76.1 хувийн ирцтэй байгаа тул хуралдааныг эхлэв. Хуралдааны дарга Б.Бат-Эрдэнэ хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дотоод журам, хуралдаанд үйлчлэх ажлын албыг Төлөөлөгчдөөр хэлэлцүүлэн батлууллаа. Хуралдааны дараалал ёсоор хэлэлцэх асуудлаа хэлэлцлээ. Үүнд:

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны ажлын тайлан илтгэл

Сумын Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны биелэлтийн тайлан илтгэл

 Сумын 2022 оны төсвийн гүйцэтгэл, 2023 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2024 оны төсвийн төслийн тухай илтгэл

Газар зохион байгуулалтын 2023 оны ажлын тайлан, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний илтгэл

Усан сан бүхий газрын эрүүл ахуйн бүс тогтоох тухай

Хоршоо хөгжүүлэх сангийн зээл олгох ажлын хэсгийн тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Сумын тохижилт үйлчилгээний алба байгуулах, ажиллах журам батлах тухай асуудлуудыг амжилттай хэлэлцэж хуралдаан мөн өдрийн 18 цаг 30 минутад дууслаа. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%