Ховд аймгийн Алтай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Ховд аймгийн Алтай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Ховд аймгийн Алтай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Ховд аймгийн Алтай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

Алтай сумын ИТХ-ын 11 дүгээр хуралдаан боллоо.

2023-09-27

Алтай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын арваннэг дүгээр хуралдаан 2023 оны 09 дүгээр сарын 27-ны 09 цаг 00 минутанд эхлэлээ. Хуралдаанд ирвэл зохих 21 төлөөлөгчөөс ирсэн 17, чөлөөтэй 4, хуралдааны ирц 80,9 хувьтай байсан тул хуралдаанд ирсэн төлөөлөгчдийн олонхийн саналаар хурлаа нээж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Бат-Эрдэнэ хуралдааныг удирдав. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Үүнд:

1. Сумын Засаг даргын Тамгын газрын төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, цаг ашиглалтыг сайжруулах болон бусад чиглэлээр хийсэн ажлын тайлан, санхүүгийн мэдээлэл хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгөх 

2. Алтай сумын түүхт 100 жилийн ойн баяр наадмын тов тогтоох тухай 

3. Сумын 2023 оны батлагдсан төсвийн зарим төсөл арга хэмжээний нэршил өөрчлөх тухай 

4. Сумын хэмжээнд хэрэгжиж байгаа дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилт үр дүнгийн мэдээлэл хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгөх

5. Суманд үйл ажиллагаа явуулж байгаа мал эмнэлэгийн нэгжүүдийн хийсэн ажлын мэдээлэл хэлэлцэх

6. Алтай сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө

7. Байгаль орчны чиглэлээр хэрэгжиж байгаа хөтөлбөрийн хэрэгжилт, хийсэн ажлын тайлан, мэдээлэл хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгөх

8. Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 

9. Төсөвт байгууллагуудын өмч хөрөнгийн асуудал шийдвэрлэх тухай  асуудлуудыг амжилттай хэлэлцлээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%