Ховд аймгийн Алтай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Ховд аймгийн Алтай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Ховд аймгийн Алтай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Ховд аймгийн Алтай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

Дууны хөшөө сүндэрлэн бослоо

2014-11-22


Алтай сум урдуураа Алтангадас, Улаанхайрхан, хойгуураа Хөх-Өндөр хайрхануудаар түшүүлж, дээрээсээ Бодончийн голын усаараа ундаалдаг ард түмэн билээ. Сумын 90 жилийн ой угтсан ажлын хүрээнд иргэн Р.Бямбаа, Р.Батхүү, Б.Дамдинжав, М.Гинаажав, С.Тэгшээ нар 8,0 сая төгрөгийн хандиваар нутгийн уул усны дууны хөшөөг бий болгов. Хөшөөний дээд талд “Бодонч гол”, урд талд “Улаанхайрхан уул”, хойд талд “Хөх-Өндөр хайрхан минь”  Нутгийн удирдлагын ордон руу харсан тал буюу доод талд нь “Монгол улсын төрийн дуулал”-ын үгийг бичиж бүтээсэн энэ ажил Алтайчуудын сэтгэлд нийцсэн сайхан бүтээл болсон юм.  Дашрамд сонирхуулахад “Хөх-Өндөр хайрхан минь” дууны шүлгийг Д.Даваасүрэн, хөгжмийг Н.Цолмон, “Улаанхайрхан уул” дууны шүлгийг Г.Хонгороо, Хөгжмийг Х.Эрхэмбаяр, “Бодонч гол” дууны шүлгийг Х.Чийбаатар, хөгжмийг Н.Гаанжуур, “Монгол улсын төрийн дуулал”-ын шүлгийг Ц.Дамдинсүрэн, хөгжмийг Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нар бичиж олон түмний хүртээл болгосон байдаг. Алтайчуудын бахархал болсон уул усны тухай дуунуудаар бүтсэн дуун хөшөө сумын Нутгийн удирдлагын ордны өмнө гэрэлтэж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%