Ховд аймгийн Алтай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Ховд аймгийн Алтай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Ховд аймгийн Алтай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Ховд аймгийн Алтай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

Сумын ИТХ-ын Ажлын хороод

2014-11-22

Хороод, Төлөөлөгчдийн үйл ажиллагаа


              Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд: 

Төсөв, санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо 

Төрийн байгуулалт, хуульзүй, хүний эрх, өргөдөл хүсэлтийн хороо

Нийгмийн бодлогын хороо

Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны хороо гэсэн дөрвөн хороод үйл ажиллагаагаа явуулж байна. 


Хороод болон Төлөөлөгчид тус бүр үйл ажиллагааны төлөвлөгөө  гарган, үр дүнг тооцон  ажиллав. Мөн хороод үйл ажиллагааныхаа чиглэлийн  дагуу  хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, санал дүгнэлтээ Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн холбогдох байгууллага, албан тушаалтанд зөвлөн тусалж ажиллалаа. Төлөөлөгчдийг чадавхжуулах зорилгоор Ховд хотод Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагатай хамтран “Нутгийн өөрөө удирдах байгууллагын Үндсэн хуулийн ба эрхзүйн орчин”, “ИТХ-ын хуралдаан зохион байгуулах, байнгын дэг”, “Байгаль орчин-ногоон хөгжил”, “Орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлага”, “Хүний эрх-жендер”, “Иргэдийн оролцоо-иргэдтэй харилцах”, “Авилгаас урьдчилан сэргийлэх” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулж, мэдлэг чадварыг нь дээшлүүлж ажиллалаа. Төлөөлөгчид нь ард иргэдийнхээ санал бодлыг тогтмол сонсож, хурлаас гаргасан бодлого шийдвэрт саналыг нь тусгаж үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилласан. Иргэдийн Төлөөлөгчдийн ажлын албанаас Төлөөлөгчдийнхөө мэдлэг чадварыг дээшлүүлэх талаар тогтмол гарын авлага, материалаар ханган ажилласан. Үүнд: Нутгийн удирдлага сэтгүүлийг захиалж Төлөөлөгчдөд хүргүүлсэн ба Төсвийн тухай Монгол улсын хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудын гарын авлага Төлөөлөгч бүрт хүргүүлсэн. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%