Ховд аймгийн Алтай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Ховд аймгийн Алтай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Ховд аймгийн Алтай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Ховд аймгийн Алтай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

Алтай сумын ГХУССЗ-ийн тухай

2014-11-22

АЛТАЙ СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ТУХАЙ

Алтай сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл 7 хүний бүрэлдэхүүнтэй. Салбар зөвлөлийн даргаар ИТХ-ын дарга Ө.Энхбат, нарийн бичгийн даргаар хэсгийн төлөөлөгч Д.Даваасамбуу, гишүүдэд ИТХ-ын нарийн бичгийн дарга Г.Гантуяа, Бодонч багийн Засаг дарга С.Цогтсайхан, Алтангадас багийн Засаг дарга Д.Баттогтох, Барлаг багийн Засаг дарга Б.Энхболд, Тахилт багийн Засаг дарга С.Гансүх, Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Т.Өнөржаргал, Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Долгормаанар ажиллаж байна. Салбар зөвлөл 2014 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн баталж, төлөвлөгөөний дагуу ажлаа  гүйцэтгэж байна. Мөн баг бүрт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийг байгуулан баг тус бүртээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.

Бодонч багт 1.Ш.Батсүх

2.Э.Анхбаяр

3.П.Батмөнх

4.Т.Шинэтогтох

5.Г.Булганжав

Алтангадас багт

Г.Нисэххүү,

З.Булганбаяр

Н.Тороо

В.Баярхүү

Б.Оюунбаатар

Барлаг багт

Б.Энхболд /багийн Засаг дарга/

М.Тогтуун /Хүний эмч/

Н.Баатарсүрэн /Малын эмч/

З.Нямсүрэн /Малчин/

Н.Гантөмөр /Малчин/

Тахилт багт

С.Гансүх

У.Гандэмбэрэл

И.Номинзул

Ч.Өлзийсүрэн

            Б.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй зөвлөлүүд төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.

Салбар зөвлөл нь Соёлын төвтэй хамтран “Эрхзүйн мэдээллийг иргэн бүрт” сэдэвт тэмцээн, аж ахуйн нэгж, иргэдийн хүрээнд АХА тэмцээн, архи тамхины хор хөнөөлийг нийтэд таниулах, замын тэмдэг тэмдэглэгээний сургалт зэрэг ажлуудыг гэмт хэрэг, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгууллаа. Мөн дотуур байрны сурагчдын дунд “Өсвөрийн цагдаа” бүлгэмийг шинэчлэн байгуулж ажиллуулж эхлээд байна.

Сум байгуулагдсаны 90 жилийн ойн арга хэмжээг ямар нэгэн зөрчилгүй зохион байгууллаа.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр сумын төвд 25 ширхэг тэмдэг тэмдэглэгээг байршууллаа.

Баруун бүсийн босоо тэнхлэгийн зам тавьж байгаа ХХК-д гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхааруулга, таниулга хийж ажиллалаа.

Иргэдээс ирсэн санал гомдлыг тухай бүрт нь шийдвэрлэж холбогдох газарт нь уламжлан шийдвэрлүүлж байна.

Олон нийтийг хамарсан арга хэмжээний үед дэлгүүр, баарны ажиллах цагийн хуваарь хяналт тавьж цаг хэтрүүлсэн тохиолдолд арга хэмжээ авч ажиллаж байна. Мөн сумын Залуучуудын холбоо болон бусад байгууллага, иргэдтэй хамтран эргүүлийн ажлыг тогтмол зохион байгуулж ирлээ.

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар батлагдсан сургалтын графикийн дагуу хариуцсан сургалт болон бусад яриа таниулга, анхааруулга сэрэмжлүүлэг зэргийг тогтмол хийж иргэдийг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлж ажиллаж байна.

   

АЛТАЙ СУМЫН

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

САЛБАР ЗӨВЛӨЛ

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1340
520 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%