Ховд аймгийн Алтай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хяналт шалгалтын ажлыг зохион байгуулав

2014-11-22 21:43


Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагаас удирдамжийн дагуу албан байгууллагуудын үйл ажиллагаа, орон нутгийн өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалт, гуанз, гал тогоо, ундны усны худагнуудын ариун цэвэр, эрүүл ахуй, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт хамгаалатыг сайжруулах зорилготойгоор хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна.

1.Засаг даргын Тамгын газар

Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг шалгаж үзэхэд өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалт, складны ариун цэвэр, эрүүл ахуйн байдал хангалтгүй, хөрөнгийн хадгалалт хамгаалалт эмх цэгцгүй байлаа.

Иймд Засаг даргын Тамгын газарт хөрөнгийн тооллогыг нэгбүрчлэн хийж складыг тавиуртай болгон хөрөнгийг эмх цэгцтэй хадгалах талаар үүрэг даалгавар өглөө.

2.Ерөнхий боловсролын сургууль

Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаа хэвийн, дотуур байрны гал тогооны ариун цэвэр, хзнсний бүтээгдэхүүний хадгалалт хамгаалалт хэвийн явагдаж байна. Сургуулийн өмч хөрөнгийн болон агуулахын ариун цэвэр, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт хамгаалалтын байдалд ямар нэгэн зөрчил дутагдалгүй ажиллаж байна.

3.Хүүхдийн цэцэрлэг

Хүүхдийн цэцэрлэгийн байгууллагын гал тогооны ариун цэвэр, хүнсний бүтээгдэхүүний болон өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтын байдалд шалгалт хийхэд ямар нэгэн зөрчил дутагдал илэрсэнгүй. Ашиглагдахгүй байгаа хөрөнгийг тухайн үед нь шийдвэрлүүлж  байх талаар зөвлөмж өгч ажиллалаа.

4.Хүн эмнэлэг

Хүн эмнэлгийн байгууллагын гал тогооны ариун цэвэр, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт хамгаалалтын байдлыг үзэхэд үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан. Агуулахын ариун цэвэр, өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтын байдалд шалгалт хийхэд хөрөнгийн эмх цэгц муу, байгууллагын архив, хөрөнгө холилдсон байсан. Имйд байгууллагын архивыг тусгаарлах, хөрөнгийг кодлож цэгцлэх талаар үүрэг даалгавар өглөө.

5.Соёлын төв

Соёлын төвийн үйл ажиллагаа хэвийн, агуулахын ариун цэвэр, өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтанд ямар нэгэн зөрчил дутагдал илэрсэнгүй. Үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна.

6.Хувиараа үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, гуанзууд

Хувиараа үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, гуанзуудын үйл ажиллагааг шалгаж үзэхэд үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа боловч гуанзуудад гар угаах угаалтуур байхгүй зөрчил илэрч угаалтууртай болох талаар үүрэг даалгавар өглөө. Мөн Цацралын гуанзны ариун цэвэр муу байгааг анхааруулж хугацаатай үүрэг өгч цэвэрлэгээг хийлгэж ажиллалаа.

7.Худаг

Ард иргэдэд ундны усаар үйлчилж байгаа худагнуудын ариун цэвэр, усан сангийн цэвэрлэгээ, ажиллах орчин нөхцөлд хяналт шалгалт хийхэд усан сангийн хувьд шаардлага хангахгүйзэвэрсэн, бохир байсан.

Мөн зарим худагны усан сан цементэн учир мөн л шаардлага хангахгүй байна гэдгийг холбогдох албан тушаалтанд үүрэг даалгавар өгч цаашдаа усан сангийн хувьд бодлогоор өөрчлөлт хийж эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усан сантай болох талаар зөвлөгөө өгч ажиллалаа.

8.Хүнсний дэлгүүр

Хүнсний дэлгүүрүүдийн хүнсний бүтээгдэхүүний хадгалалт хамгаалалт, ариун цэвэр, хугацаа дууссан бараа бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж үүрэг даалгавар өгч ажиллалаа.


2014-11-22 21:43

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Дэд ангилал

  • ӨНӨӨДӨР:
  • 18
  • НИЙТ:
  • 5 574
Сумдууд