Ховд аймгийн Алтай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Алтайчууд түүхт иргэнээ мөнхлөв

2014-11-22 21:35

Алтайчуудад бахархан дууриаж, үлгэрлэн манлайлдаг хүмүүс олон байдаг. Аймаг сумандаа төдийгүй улс, дэлхийд нэрээ гаргасан дасгалжуулагч, тамирчин, гавъяатууд олон төрсөн. Тухайлбал Монгол улсын гавъяат дасгалжуулагч, ардын багш, Олон улсын “Алтан шүглийн эзэн”, шилэгдмэл шүүгч А.Басхүү, Монгол улсын гавъяат дасгалжуулагч, ардын багш Чойсүрэн.нараар Алтайчууд бахархдаг.

Эдгээр хүмүүсийн нэг Монгол улсын гавъяат тамирчин, дэлхийн аварга, улсын  начин А.Баатархүү агсны гэрэлт хөшөө сумын төв талбайд сүндэрлэн бослоо. Иргэдээс санал гарч дөрвөн багийн иргэдийн Нийтийн хурлаар дэмжигдэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 04-р сарын 11-ний өдрийн 26  дугаар тогтоолоор бахархалт хөшөө байгуулах  асуудал батлагдаж ажил хэрэг болгон бахархалт иргэнээ Алтайчууд мөнхөлж чадлаа. Хөшөөний нээлтийн үйл ажиллагаа 2014 оны 10-р сарын 26-ны өдөр болж  А.Баатархүү агсны ах дүү төрөл төрөгсөд, нутгийн зон олон оролцлоо. Мөн түүний журмын нөхөд, ангийн анд нар нь ирж дурсан ярьж хүндэтгэл үзүүллээ. Түүнчлэн Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгч Б.Болд, Булган сумын Засаг дарга Д.Баатарсүрэн, Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа нар оролцлоо. Арга хэмжээний үеэр хүүхэд, насанд хүрэгчдийн бөхийн барилдаан болов. Бөхийн барилааны үеэр А.Баатархүү начны тухай баримтат киног үзүүлсэн нь иргэдийн сэтгэлд хүрсэн ажил болсон юм.

Арга хэмжээний хаалтын үеэр Монгол улсын гавъяат дасгалжуулагч, ардын багш, Олон улсын “Алтан шүглийн эзэн”, шилэгдмэл шүүгч А.Басхүү дүүгийнхээ спортын түүхэнд байгуулсан гавъяаг дурсаад энэ ажлыг санаачлан зохион байгуулсан бүх хүмүүст талархаж буйгаа илэрхийлэв.

Ийнхүү Алтайчууд нутаг орныхоо нэрийг дэлхийд дансалж чадсан хүчирхэг хөвгүүнийхээ гэрэлт хөшөөг төр захираагны байгууллагынхаа дэргэд сүндэрлүүллээ. 


2014-11-22 21:35

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Дэд ангилал

  • ӨНӨӨДӨР:
  • 20
  • НИЙТ:
  • 5 576
Сумдууд